Saturday, September 12, 2026

“Posco” групп хөрөнгө оруулалтын шинэ зам гаргах уу?

Date:

БНСУ-ын аж үйлдвэрийн хөгжлийн бэлгэдэл гэгддэг “POSCO” группийн “POSCO international” корпорацийн Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин энэ 7 хоногт манай улсад ирэх юм байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл хагас жилийн хугацаанд хамтын ажиллагааны санал, санаачилга гаргаж ажилласны үр дүнд олон улсын томоохон хөрөнгө оруулагч манай улсын хаалгыг татах гэж буй нь энэ.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн аварга том компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог “POSCO” групп 1968 онд байгуулагдсан. Өдгөө гангийн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, дэд бүтэц, барилга, худалдаа, логистикийн салбарт дэлхийн томоохон тоглогч болтлоо өргөжин тэлжээ.

Тус группийн “POSCO international” корпорацийн хувьд 51 улсад 128 салбар төлөөлөгчийн газартай. Группийнхээ олон улсын худалдаа, эрчим хүч, цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээ, ХАА болон био материалын бизнесийг хариуцдаг. Жилд ойролцоогоор 20 сая орчим тонн ган бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн аварга статистик тус корпорацийг дагалддаг. 2025 онд 21.2 тэрбум долларын борлуулалт хийж, 763 сая долларын цэвэр ашигтай ажиллажээ. “POSCO international” корпорацийн Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин Монголд байх хугацаандаа “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

Энэхүү үйл явдал нь аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт түлхэц өгсөн бодит алхам болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...