Sunday, November 24, 2024

Хог хаягдал цэвэрлэх, устгах, булшлах журмыг нийслэлийн ИТХ-ын XXXI хуралдаанаар хэлэлцэхээр болов

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах тухай”, “Нийслэлйн ИТХ-ын ээлжит XXXI хуралдааныг товлох тухай” зэрэг есөн асуудлыг хэлэлцжээ.
Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж буй. Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар хог хаягдлыг дахин боловсруулах 29 үйлдвэр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээр үйлдвэр жилд дунджаар 300 мянга гаруй тонн хог, хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж буй. Гэвч хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудтай байгуулсан гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байгаа юм. Мөн нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэж буй 306 машины олонх нь хуучирч, эвдрэл саатал их гарах болжээ.
НИТХ-аас боловсруулсан дээрх журмаар найман төрлийн үйл ажиллагааг зохицуулж, хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулж, удирдлага зохион байгуулалтыг нь сайжруулан, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын тогтолцоош бий болгох юм байна.
Журмын төсөлтэй холбогдуулж Тэргүүлэгчид холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, санал хэлжээ. Тухайлбал, Тэргүүлэгч Б.Бямбадорж цас, мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгож өгсөн нь бодит байдалд хэр нийцэх, томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилах цэгтэй байх асуудлыг тусгасан эсэх талаар лавлав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Аригууны хэлснээр журмын төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр төсөлд тусгасныг дурдаад хог хаягдлыг эхний цэг дээр ангилан ялгахыг ч тодорхойлсон болохыг онцолсон. Тодруулбал, хүн олон зорчдог газарт хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав хоёроос доошгүйг байршуулах ажээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тохижилт үйлчилгээний компаниудын суурь үзүүлэлт, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааны хяналтын системийг сайжруулах ач холбогдолтой журмын төсөл болсон гэдгийг онцлоод тодорхой саналууд хэлжээ. Тэргүүлэгчид “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...