Tuesday, June 9, 2026

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нөөцийн махыш нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өглөө

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан боловч дөрөвдүгээр сард нөөцийн махны нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.

Тухайн үед (2026.05.18) гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад нийт 1400 тонн нөөцийн мах байгаа гэсэн тооцоо гарч, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Гэвч энэ талаар гэрээт компаниуд хангалтгүй ажилласан болохыг сайд өнөөдрийн уулзалтаар анхааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авахыг чиглэл болголоо.

Түүнчлэн хяналт, шалгалт хийгдэхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоогоод байна. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө.

Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа өөрсдийн гар дээрээс шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллуулахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ-ын харилцаа түүхэн шинэ цэг дээр байна

БНХАУ, БНАСАУ-ын харилцаа түүхэн шинэ цэг дээр байна гэж...

Бэлчээрийн менежментийг шинэчлэх асуудлаар олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын...

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд В.Путины хэлсэн үг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотноо 2026 оны 6...

Узбекистан улстай жимс, жимсгэнийн тариалалт, гидрофоник хүлэмжийн аж аж ахуйн талаар санал солилцжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Бүгд...