Tuesday, June 9, 2026

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд В.Путины хэлсэн үг

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотноо 2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд 6 дугаар сарын 5-ны өдөр оролцож үг хэлсэн юм. Түүний мэдэгдлээс онцолбол:

Дэлхийн улс төр, эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд:

•Дэлхий ертөнцөд сүүлийн хэдэн арван жилд хамгийн том бүтцийн өөрчлөлт болж байна. Одоогийн үймээн самууны үндэс нь босоо загварын тогтолцооноос олон туйлт загвар руу шилжиж байгаа үйл явцтай холбоотой;

•Илүү олон улс орон эдийн засгийн өсөлтөд хүрснээр дэлхий дахин илүү шударга болно;

•Дэлхийн худалдааны тогтолцоо Өрнөд төвтэй байхаа больж, ДХБ-ын анхны зарчмуудаас ухарч байна. ДХБ зэврэх үйл явцыг Өрнөдийн орнууд эхлүүлсэн;

• Дэлхийн эдийн засгийн өсөлтөд “Их долоо” гэж нэрлэгддэг улс орнуудын хувь нэмэр БРИКС-ийн гишүүн орнуудаас доогуур байна. БРИКС-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө өссөн, цаашид ч өсөх болно. БРИКС-ийн дотоодын худалдааны жилийн эргэлт аль хэдийн $1 их наяд давсан.

• Өрнөдийн хориг арга хэмжээ болон Оросын нөөц хөрөнгийг хулгайлсан явдал нь ам.доллар, еврогийн байр суурьт эргэлт буцалтгүй нөлөөлсөн. Өрнөдийнхөн Украин эсхүл Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс авхуулаад ЛГБТ (LGBT) нийгэмлэгт хандаж буй байдал гэх зэрэг элдэв төрлийн шалтгаанаар бусад орны хөрөнгийг хурааж байна;

• Евро бүсийн улс орнуудын өр ДНБ-ний 81%-иас давсан бөгөөд Грек, Итали хамгийн муу үзүүлэлттэй байна. ОХУ-ын улсын өр ДНБ-ий 16.4% байна.

– ОХУ-ын эдийн засгийн байдлын талаар:

• ОХУ-д инфляц мэдэгдэхүйц саарсан, буурсаар байна. Урьдчилсан мэдээгээр энэ жил 5.2% хүрч буурна;

• Оросын ДНБ 4 дүгээр сард 1.3%- иар,аж үйлдвэрлэл 1.9%-иар өссөн. Улсын төсвийн алдагдал 2026 оны эцэст өсч магадгүй ч бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад бага байх болно;

• ОХУ-д цалин хөлс 5 жилийн дотор бодит утгаараа 30%-иар нэмэгдсэн. ОХУ нь ажилгүйдлийн түвшинөөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн бага үзүүлэлттэй орнуудын нэг юм.

• Ирэх оноос эдийн засгийн тогтвортой өсөлтийг эргэж хангах зорилтыг ОХУ-ын Засгийн газар өмнөө тавьж байна.

– ОХУ-ын санхүүгийн систем ба тусгаар тогтнолын талаар:

• Орос Улс макро эдийн засгийн бодлогын үндэс сууриа алдаагүй, цаашид улам бүр хөгжин дэвших болно. Экспортын үйл ажиллагаанд рублийн эзлэх хувь 65%-д хүрсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Холбооны субъектүүдийн 440 тэрбум рублийн өрийг тэглэсэн. Бүс нутгуудад 2030 он хүртэл 750 тэрбум рублийн дэд бүтцийн төсвийн зээл олгоно.

– Эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын талаар:

• Хөрөнгө оруулалтын уур амьсгалын тогтвортой байдал нь бизнесийн идэвхтэй ажиллагаанд чухал ач холбогдолтой;

• Хөрөнгө оруулалтын өсөлт нь эдийн засгийн бодлогын үр дүнгийн хамгийн чухал үзүүлэлт юм;

• Хөрөнгө оруулалтын шинэ мөчлөгийг эхлүүлэх нь эрх баригчдын хийх гол ажил юм;

• Төрийн өмчит компаниудыг бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараатай хийх хэрэгтэй;

– Украин болон Иран дахь зэвсэгт мөргөлдөөн, Зеленскийн нээлттэй захидлын талаар:

• ОХУ-ын Зэвсэгт хүчин энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс

Луганскийн БНУ-ын газар нутгийн 100% хяналтдаа авсан, Донецкийн БНУ-ын 85% хувийг хяналтдаа авсан, Оросын арми Донбассыг чөлөөлөх нь гарцаагүй;

• Орос Украинаас ялгаатай нь шинэ зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж манай нөөцөд байна;

• Оросын гипер зэвсэг, далавчит пуужин, Орешник гэх мэт зэр зэвсэг пуужин нөгөө талд шиг зэвсэг байхгүй

• “Украин улс Өрнөдийн орнуудаас ихэвчлэн нисгэгчгүй онгоц авдаг”, “Киевийн дэглэм нисгэгчгүй онгоц хөгжүүлэхийг оролдож байгаа боловч төдийлөн амжилтад хүрч чадахгүй байна.”

• Энгийн иргэдийн эсрэг нисгэгчгүй онгоц зэрэг зэвсэг ашигласан нь хүмүүнлэгийн гэмт хэрэг;

• Киев Оросын дэд бүтцэд халдаж байгаа нь Орос агаарын

довтолгооноос хамгаалах системээ илүү бэхжүүлэх ёстойг харуулж байна, бид үүнийг хийнэ;

• Украины зэвсэгт хүчин Запорожийн цөмийн цахилгаан станц руу цохилт өгч эхэлсэн нь “эрүүл саруул ухаанаа алдсан”-ыг харуулж байна;

• Киевийг дэмжиж буй европчууд Запорожийн цөмийн цахилгаан станц руу цохилт өгч буйг хараад өөрсдийнхөө аюулгүй байдлын талаар бодох хэрэгтэй;

• Хэрэв Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн өмнөх сонгуулийн үеэр залилаагүй байсан бол Украинд мөргөлдөөн гарахгүй байсан байж магадгүй;

• Зеленскийтэй уулзах утга учрыг хараахан олж харахгүй байна;

• Зеленскийн захидал бүдүүлэг өнгө аястай байсан;

• Орос Улс мөргөлдөөнийг зогсоох богино хугацааны биш, харин урт хугацааны гэрээ байгуулахын төлөө байна.

• Киев дээд хэмжээний уулзалт хийхийг хүсэж байгаа боловч

Старобельск руу цохилт өгөх гэх мэтээр аймшигт гэмт хэрэг үйлдэж байна;

• Хэлэлцээний гол асуудлуудыг Орос, Украин шийдвэрлэх ёстой бөгөөд АНУ болон бусад орнууд батлан даагчаар ажиллаж болно;

• Иран, АНУ-ын хоорондох одоогийн гал зогсоох хэлэлцээр энх тайванд хүргэнэ гэж ОХУ найдаж байна;

• Ираны мөргөлдөөнд оролцогч талуудтай ОХУ хамтран энх тайвныг ойртуулахад бэлэн байна;

• Иранаас баяжуулсан ураныг гаргах Оросын санал хүчинтэй хэвээр байна;

• Ираны талаас ямар ч өдөөн хатгалга харахгүй байна

• Бид нэгэн цагт Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч байсан. Гэхдээ бүх зүйл өнөөдрийн эмгэнэлт явдалд хүргэх байдлаар өрнөсөн;

• Иран дахь цэргийн ажиллагаагаа зогсоох Трампын шийдвэр бол зөв шийдвэр;

• Иран дахь Оросын цөмийн цахилгаан станцын ойролцоо пуужингууд унасан. АНУ болон Израил хоёулаа бидэнд үүнийг санамсаргүй явдал гэж баталж байна;

• Иран Оросоос зэвсэг нийлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд бид тэдэнд юу ч нийлүүлээгүй.

Эх сурвалж: kremlin.ru

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ-ын харилцаа түүхэн шинэ цэг дээр байна

БНХАУ, БНАСАУ-ын харилцаа түүхэн шинэ цэг дээр байна гэж...

Бэлчээрийн менежментийг шинэчлэх асуудлаар олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын...

Узбекистан улстай жимс, жимсгэнийн тариалалт, гидрофоник хүлэмжийн аж аж ахуйн талаар санал солилцжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Бүгд...

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах эко саванг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ

Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагын төлөөлөл болох...