Monday, June 8, 2026

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах эко саванг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ

Date:

Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагын төлөөлөл болох ноос угаах, самнах, ээрэх, сүлжих үйлдвэрийн 30 гаруй байгууллагын удирдлагууд “Юргана индастри” ХХК-ийн “Ургана” брэндийн “Тахилт-1” үйлдвэрт зочиллоо.

Малын гаралтай хаягдал түүхий эдийг дахин боловсруулан байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа “Юргана индастри” ХХК монгол инновац шингээсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах эко шингэн саванг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээ хөнгөн үйлдвэрийн салбарынханд танилцуулав. Монголд үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой зөөлөн бүтэцтэй угаалгын шингэн саван (ГИБ) нь ноос, ноолуурын ширхэгтийн бүтцийг гэмтээхгүй гэдгээрээ бусад гаднын химийн орц найрлагатай бүтээгдэхүүнээс давуу талтай.

Байгальд ээлтэй технологиор малын гаралтай хаягдал тосыг ашиглаж бүтээсэн тус бүтээгдэхүүн нь Монголын ноос, ноолуурын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар импортын бараа бүтээгдэхүүнийг 100 хувь орлох бүрэн боломжтой гэдгийг “Юргана индастри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Ургана” брэндийг хөгжүүлэгч Б.Чанцалдулам онцоллоо.

Танилцуулга уулзалтаар ноос, ноолуурын салбарынхан эко шингэн саванг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлэх, анхны дээж бүтээгдэхүүнийг туршиж үзсэн сайн жишээний туршлага солилцох, хамтран ажиллах худалдааны сүлжээг бий болгох, тойрог эдийн засгийг бүрдүүлэх талаар ярилцлаа.

Одоогоор ноос, ноолуурын салбарт урд хөршийн гарал үүсэл тодорхой бус шингэн саванг дийлэнх үйлдвэрлэгч нар хэрэглэдэг бөгөөд 2027 оноос “Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төсөл хэрэгжиж эхлэх тул дотооддоо нэн шаардлагатай тус бүтээгдэхүүнийг  үндэсний үйлдвэрлэгч “Юргана индастри” ХХК үйлдвэрлэж, туршилтын ажлаа амжилттай дуусгаж байгаад холбооны гишүүд талархалтай хүлээн авав.

“Юргана индастри” ХХК-ийн энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хийж байгаа ажлын эхлэл юм.

“Юргана индастри” ХХК нь ноос, ноолуур угаах үйлдвэрлэлд зориулсан ноосны зунгагны үнэр дарагч, органик ноос угаах шингэн, GOTS стандартын органик зөөлрүүлэгч, гүйцэтгэн боловсруулалтын угаах бүтээгдэхүүн, хими цэвэрлэгээний ноолуурын шампунь гэсэн 5 төрлийн инновац бүтээгдэхүүнийг амжилттай туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Узбекистан улстай жимс, жимсгэнийн тариалалт, гидрофоник хүлэмжийн аж аж ахуйн талаар санал солилцжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Бүгд...

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.08/ Бүгд...

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Moody’s Ratings” агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Moody's Ratings агентлагийн...

“Жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа болно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд...