Saturday, July 25, 2026

ЖАЙКА олон улсын байгууллагаас адууны өвчнийг хянах, эрүүлжүүлэх төслийг хэрэгжүүлж байна

Date:

Сүүлийн жилүүдэд хурдан удмын адуу үржүүлэх зорилгоор Англи, Араб үүлдрийн адууг Монголд нутагшуулж, эрлийзжүүлэх ажил идэвхтэй явагдаж буй хэдий ч үүнийг дагаад шинэ төрлийн халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Иймд 2025 оноос Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Японы Обихирогийн их сургууль хамтран Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох төслийг Булган, Орхон (Эрдэнэт), Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад хэрэгжүүлж байна.

Зургаадугаар сарын 4 өдөр төслийн удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж, төслийн хэрэгжилт болон цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зорилтот аймгуудад тандалтын судалгаа хийж, адууны нийлүүлгийн өвчний халдварлалтын хувь, тархалтыг мэдэж авсан юм байна. Цаашид судалгааны үр дүнг үндэслэн урьдчилан сэргийлэх, оношлох, хянах тогтолцоог илүү боловсронгуй болгохоор зорьж ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...