Saturday, July 25, 2026

Хятад улс гадаад хөрөнгө оруулалтын шинэ журам баталжээ

Date:

Хятад гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ журмыг баталж, 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон байна.

34 зүйл бүхий энэхүү журам нь Хятадын компаниудын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой аж. Мөн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, уг журам нь дэлхий дахинд протекционизм, геополитикийн эрсдэл нэмэгдэж буй үед Хятадын компаниудад илүү тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж, гадаад зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой аж.

Мөн зарим улс орны хөрөнгө оруулалтын хязгаарлалт, ялгаварлан гадуурхсан арга хэмжээний эсрэг хариу арга хэмжээ авах эрхийг журамд тусгаснаараа онцлог болжээ. Хятадын эрх баригчид энэ алхмыг өндөр түвшний нээлттэй бодлогыг үргэлжлүүлэх, дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам гэж үнэлж байна.

Эх сурвалж: news.cgtn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...