Sunday, September 13, 2026

Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг “Эрдэнэс Монгол” эхлүүллээ

Date:

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон бусад удирдлага компанийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой санал, шинэчилсэн дүрмийн төслийг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Монгол” нэгдлийг уул уурхайн урсгал үйлдвэрлэл, үйл ажиллагаа удирддаг өнөөгийн бүтцээс чөлөөлж, хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO, хувьчлал хариуцсан мэргэжлийн холдинг компани болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Компанийн үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн боловсруулахдаа Сантьяго зарчим, OECD-Төрийн өмчит компанийн засаглалын зөвлөмж, “Темасек”, “Самрук Казына” зэрэг олон улсад сайн жишиг болсон сангуудын засаглалын кодекст нийцүүлжээ.

Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд үр ашиггүй компаниудыг татан буулгах, нэгтгэх, орон тоог оновчлох зэрэг ажлууд хийгдэх юм. Гүйцэтгэх удирдлагын багийн боловсруулсан бүтцийн болон дүрмийн өөрчлөлтийн төслийг ТУЗ-ийн гишүүд хэлэлцээд, сайжруулсан саналуудыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын талын өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн гэрээний өөрчлөлтийг эцэслэн баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын...

Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

Цаг үеэ хүмүүс бүтээдэг. Тэртээ 1990 оны намрын халуун...

ХБНГУ ОХУ-ын 150 дипломатчийг гэр бүлийн хамт тус улсаас гарахыг шаардав

ОХУ-ын 150 гаруй дипломатч болон тэдний гэр бүлийн гишүүд...

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...