Thursday, June 4, 2026

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт семинар боллоо

Date:

“Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт семинар Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл, хууль, дүрэм, журам, гадаад худалдааны чиглэлийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулсан юм. Семинарт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 130 орчим аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл хамрагдав.

Семинарыг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар үг хэллээ.

Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн дагуу үүсэж буй боломжууд, барааны гарал үүслийн дүрэм, маргаан шийдвэрлэх механизм, техникийн зохицуулалт, стандарт, итгэмжлэл ба үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал, мөн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарах шаардлагууд, Монгол Улсын гаалийн байгууллагаас энэхүү хэлэлцээрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ХХААХҮЯ, ЭЗХЯ, МҮХАҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд илтгэл тавьж, бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Монгол Улсын Их Хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Евразийн эдийн засгийн холбоо(ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. ЕАЭЗХ-ны бүх гишүүн улс дотоодын соёрхон батлах үйл ажиллагаагаа бүрэн дуусгаж, талууд 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар гурван жилийн хугацаатай энэхүү түр хэлэлцээр ирэх долоодугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон юм.

Манай улсын хувьд төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн улс орнууд руу бараа, бүтээгдэхүүн экспортлох бэлтгэлээ хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АМНАТ-ыг 10 хувь дотор хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр томоохон төслүүд урагшилна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд...

Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг “Эрдэнэс Монгол” эхлүүллээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр болж,...

Казахстан Ираны ураны нөөцийг нутагтаа байршуулахад бэлэн гэв

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээ байгуулахад саад болж буй...

Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна

 Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч...