Thursday, July 9, 2026

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Date:

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород мужийн Кстово хотод байх “Лукойл-Нижегороднефтеоргсинтез” үйлдвэрт дроны цохилт өгчээ. Энэ үйлдвэр ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон 5 үйлдвэрийн нэг юм.

Дроны халдлагын улмаас үйлдвэрийн нутаг дэвсгэрт гал гарч, тус үйлдвэрийн хүчин чадлын 53 хувь болох хоногт 25,7 мянган тонн газрын тосыг анхан шатанд боловсруулах төхөөрөмж зогссон байна. “Нижегороднефтеоргсинтез” үйлдвэр 2 сарын дотор хоёр дахь удаагаа ийнхүү үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Өмнө нь 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө мөн л дроны халдлагын улмаас үйл ажиллагаа нь доголдож байв.

Албан ёсны мэдээллээс харахад сүүлийн үед болсон Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын төв хэсэгт байх газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн ихэнх нь үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүй болсон байна.

Үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн зогсоосон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал жилд 83 сая тонн, хоногт 238 000 тонн аж. Энэ нь тус улс дахь газрын тосны нийт боловсруулалтын 1/4, нийт бензиний 30 хувь, дизель түлшний 25 орчим хувийг эзлэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...