Friday, November 22, 2024

“Хохирлоо төлөөд гэртээ харья” аян өрнүүлжээ

Date:

Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран нийт хорих ангиудад ял эдлэж буй хоригдлуудын дунд “Хохирлоо төлөөд гэртээ харья-2019” сэдэвт 90 хоногийн аян зохион байгуулж, дүнг нэгтгэжээ.

Улсын хэмжээнд 2019 онд нөхөн төлөгдсөн нийт хохирлын 38 хувь нь буюу 635 хоригдлын 675.564.983 төгрөгийн хохирол дээрх аяны хугацаанд нөхөн төлөгдсөн байна.

Аяны хүрээнд хорих ангиудад хоригдлыг дотооддоо ажлын байраар хангахаас гадна хуулийн дагуу бусад газруудад хөдөлмөр эрхлүүлэх, бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулсанаар хорих ялаас хугацааны өмнө суллагдах хуулийн нэг үндэслэл болох талаар яриа таниулга хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж, хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс болон ар гэр, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс нь хохирол төлүүлэх арга хэмжээг авч ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...