Monday, June 29, 2026

Ираны шинэ дээд удиридагч Ормузын хоолойг үргэлжлүүлэн хянаж, шинэ фронт нээнэ гэжээ

Date:

Ираны шинэ дээд удирдагч Можтаб Хаменеи пүрэв гарагт анх удаа олон нийтэд хандсан мэдэгдэл хийжээ. Энэ мэдэгдэлдээ тэрбээр Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаасан хэвээр байхыг уриалсны дээр АНУ, Израилтай хийж буй дайнд шинэ фронт нээнэ хэмээн амласан байна.

“Дайснууд харамстал өөрсдийгөө хамгаалах үйлсийг үргэлжлүүлэхийг ард түмэн шаардаж байна. Түүнчлэн Ормузын хоолойг хаасан хэвээр байх нь зүйтэй. Дайсны туршлага дутах, нэн эмзэг байх шинэ фронтуудыг нээх боломжийг судлаж байна” хэмээн шинэ дээд удирдагч Можтаб Хаменеи мэдэгджээ.

Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, Иранд цохилт өгсний улмаас тус улсын дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан юм. Улмаар Иранд 40 хоногийн гашуудал зарлаж, шинэ дээд удирдагчийг томилох асуудлыг яаравчлуулж байлаа. Ингээд 03 дугаар сарын 08-ны өдөр Али Хаменеигийн хүү Можтаб Хаменеиг шинэ дээд удирдагчаар томилсон талаар Ираны төв телевиз мэдээлж байв.

Эх сурвалж: IRIB

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...