Monday, June 29, 2026

Засгийн газар дэд сайдуудыг эгүүлэн татах асуудлаар АН-ын бүлэгтэй хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ

Date:

УИХ дахь АН-ын бүлгээс төрийн албаны бүтцийг цомхотгох, 14 дэд сайдын томилгоог хүчингүй болгох шаардлагыг намрын чуулган завсарлахын өмнө Засгийн газарт тавьсан. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар АН-ын бүгийн тавьсан энэ шаардлагыг хэлэлцжээ. Ингээд зөвхөн дэд сайд нарыг цомхотгох төдийгүй төрийн албыг цомхон, чадварлаг болгох, бүтээмжийг нь сайжруулах чиглэлээр өнгөрсөн онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хийсэн үнэлгээ, судалгаанд үндэслэн хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх зорилготой хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, Засгийн газар болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүрэлдэхүүнд нь багтах юм байна. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа,

“Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дарга нарын орон тоог цөөлөх бодлого барьж ажилласан. 58 Үндэсний хороог 29 болгосон. Яам, агентлагийн газрын дарга нарын тоог 400-аар цөөлсөн. Энэ ажлынхаа үргэлжлэл болгож төрийн албыг цомхон, чадварлаг, бүтээмжтэй болгох бодлогын хүрээнд УИХ, тэр тусмаа УИХ дахь сөрөг хүчинтэй хамтраад энэ ажлыг хийе гэж байгаа юм. Яамдын тоо, бүтэц, бүхэлдэхүүн дээр ч эргэж харах асуудлууд бий. Давхардсан чиг үүрэгтэй яамд бий. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны гурван чиг үүрэг Шадар сайдууд дээр хуваагдаад, давхардсан байдалтай явж байгаа. Энэ мэтээр нийтлэгээр нь бүтцийн асуудлаас гадна хууль эрх зүйн болон төрийн албаны том шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...