Friday, February 13, 2026

Улсын аварга малчных буриад өв соёлын гэр музей байгуулжээ

Date:

Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн” багийн малчин Б.Мөнхжаргал энэ жил Монгол Улсын аварга малчнаар тодорсон. Тэдний гэр бүл 19 өрхийг малжуулсан төдийгүй Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажилладаг байна.

Түүнчлэн Монгол Улсын аварга малчин Б.Мөнхжаргалын гэр бүл өөрсдийн санаачилга, сэтгэл зүтгэлээр Буриад өв соёлын гэр музей байгуулжээ. Энэхүү гэр музей нь нутгийн өв уламжлал, зан заншил, эд өлгийн зүйлсийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон орон нутгийн удирдлагууд малчны хотонд зочлон, буриад түмний түүх соёл, ахуй амьдралын онцлогийг харуулсан үзмэрүүдтэй танилцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэний найраа хийжээ

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын...

“Оюу толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийн нэмэгдүүлэхээр санал нэгджээ

 “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны...