Sunday, May 24, 2026

Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд “Smart Space-2025”-ийн шилдэг шагналын эзэд боллоо

Date:

Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх зорилгоор Сургалт-Хөгжлийн хөтөлбөрийг энэ онд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд “Smart Space-2025” уралдааныг “Миний ажлын байр бидний илэрхийлэл” уриан дор хоёр сарын хугацаанд зарлан, дүгнэснээ өнөөдөр Мэдлэг түгээх өдөрлөгийн үеэр танилцуулж, шилдгүүдэд шагнал гардууллаа.

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажлын байрны эмх цэгц, соёл, бүтээмжийг дээшлүүлэх, 5S зарчмыг хэвшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, хамтын оролцоог нэмэгдүүлэх, бусдад сайн туршлага болохуйц ухаалан ажлын орчин бий болгох зорилготой уг уралдааныг 15 шалгуур бүхий 100 оноогоор дүгнэхэд Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн цахим ажлын байр шилдгээр шалгарсан байна. Харин “Хамгийн сайн өөрчлөлт хийсэн ажлын байр”-аар Авто тээврийн цех, Спорт цогцолбор тодорсон бол “Хамгийн сайн туршлага нэвтрүүлсэн ажлын байр”- Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, “Тогтмол мөрдөж хэвшсэн ажлын байр”-аар Ус хангамжийн цех шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.

Уралдааны үеэр Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд HR чатбот хөгжүүлж ажилтнуудад мэдээлэл өгөх автомат систем нэвтрүүлснээс гадна Эрдэнэт үйлдвэрийнхээ “Төрсөн өдөр”-ийг угтан “Ажлын байрнаасаа аз жаргал, амжилтыг мэдэрье” уралдаан зарлажээ. Харин Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех QR код бүхий цахим гарын авлага, санал хүсэлт, сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгаа цахимаар авах систем нэвтрүүлснийг энэ үеэр онцоллоо. Авто тээврийн цех шатны хажууд өрөөний байршлыг заасан гэрэлт самбар байршуулсан бол Ус хангамжийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван орлон хавсран ажиллах, түр шилжүүлэх зэрэг өдөр тутам олон давтамжтай хийгддэг тушаалуудыг цахимжуулах төсөл боловсруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...