Friday, January 30, 2026

“Эрдэнэт” үйлдвэр бүх үзүүлэлтээ 100-гаас дээш хувиар биелүүлнэ

Date:

Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд 2025 оноо амжилт бүтээл арвин үдэж байна. Тодруулбал, улс, орон нутгийн хэмжээнд салбар бүрдээ манлайлсан бүтцийн нэгжүүд, шилдэг удирдлагуудад, өнөөдөр болсон удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний өмнө баяр хүргэж амжилт хүслээ. Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Дотоодын цэргийн 816-р анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд хамт олонд нь баяр хүргэсэн юм. Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат Монгол Улсын Бизнесийн тэргүүний санхүүч, мөн Гэрээт Цагдаагийн тасгийн дарга Н.Бямбадорж Хурандаа цолоор тус тус шагнагдсанд үйлдвэрийн удирдлагууд баяр хүргэлээ. Хоёр долоо хоногийн дараа шинэ оноо угтах хариуцлагатай цаг мөч ирээд байна. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврууд бүрэн биелж явааг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газраас мэдээлж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан.

ОНЫ ЭЦЭСТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮХ ҮЗҮҮЛЭЛТ ЗУУГААС ДЭЭШ ХУВИАР БИЕЛНЭ

Тайлант хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажиллалаа. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар, механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн бүтцийн нэгжийн удирдлагууд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелэх боломжтойг мэдээллээ. 2025 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл болон эдийн засгийн хувьд зардал багатай, үр ашигтай, эрүүл ахуйн шаардлага хангасан машин тоног төхөөрөмжийг сонгон, хугацаанаас нь өмнө нийлүүлж, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Уулын цул гаргалтад анхааран аюулгүйн нөөцөө сайтар бүрдүүлж, оны эхний хагас жилд гаргасан амжилтаа хоёр дахь хагаст ахиулан биелүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Оны эцэст үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтүүд зуугаас дээш хувиар биелнэ.

ТӨЛӨВЛӨЛТДӨӨ АНХААРАХ НЬ БАРАА МАТЕРИАЛЫН ҮЛДЭГДЭЛГҮЙ АЖИЛЛАХЫН ҮНДЭС

Улсын онцгой комисс өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, салбар, чиглэл бүрээр үүрэг даалгавар өгсөн. Улсын хэмжээнд зудын гамшгийн байдалтай байгаа учир хөдөө орон нутгийн иргэд, хүүхэд багачууддаа тавих анхаарал, хяналтыг дээшлүүлэх, мөн хүйтний эрч чангарч, цас ихээр орох төлөвтэй тул Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хиймэл нуурын ус болон техникийн усны хөлдөлт, усан хангамж дээр онцгой анхаарахыг үүрэг болголоо. Мөн техникийн болон хүн хүчний бэлэн байдлыг хангах үүрэг чиглэлийн дагуу Төвийн болон Хойд бүсийн зарим аймгууд, үүнд Орхон аймаг багтсан тул бэлтгэл ажлыг сайтар хангахыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар анхааруулсныг Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээллээ. “Бараа материалын үлдэгдлийг бууруулах ажлын хэсэг” байгуулан төлөвлөлт дээр анхаарч, ирэх оны Бизнес төлөвлөгөөний төлөвлөлтөд нарийвчлан оруулж ажиллах шаардлагатайг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон ажлын хэсгийнхэнд анхааруулснаар даваа гаргийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...

Манай улсаас 2025 онд Швед рүү экспортолсон еэвэнгийн хэмжээ хамгийн өндөр байна

Гаалийн ерөнхий газраас хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг...

“Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчит компаниудын цэгцрэх хөдөлгөөнийг манлайлж байна

Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн...

А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс...