Thursday, November 21, 2024

Лондонгийн амьтны хүрээлэн амьтдаа тоолж эхэлжээ

Date:

Английн Лондон хотын амьтны хүрээлэн өчигдрөөс ан амьтдаа тоолж эхэлжээ. Тус амьтны хүрээлэн жил бүр ийнхүү амьтдаа тоолдог уламжлалтай. Ингэхдээ амьтны хүрээлэнгийн бүх хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагч, загас, сээр нуруугүй амьтад гээд нийт 580 төрөл, зүйлийн амьтдыг бүгдийг нь тоолдог байна. Лондонгийн амьтны хүрээлэнгийн анхны амьтад нь хумболдт оцон шувуунууд болон Хайди, Инди, Руби, Бхану нэртэй нэн ховордсон Азийн арслангууд ажээ. Өнгөрсөн 2019 онд тус амьтны хүрээлэнд зэрлэг амьтдын хууль бус наймаанаас аврагдсан 40 ширхэг Африкийн аварга том эмгэн хумс, дөрвөн далайн гахай, мөн дөрвөн том толгойт яст мэлхийгээр бүл нэмсэн гэнэ. Өчигдөр эхэлсэн тооллогын явцаас харахад Лондонгийн амьтны хүрээлэнд Боливоос авчирсан хар үст сармагчин 18, Төв Азийн говиос аваачсан бактриан буюу хоёр бөхт тэмээ хоёр байгаа ажээ. Өнгөрсөн жилийн тооллогоор тус амьтны хүрээлэнд 19,035 орчим амьтан тоологдсон юм байна.

Байгаль хамгаалах, үржлийн хөтөлбөрийг удирдахад ашигладаг тусгай төрөл болох Species360 хэмээх мэдээллийн баазаар дамжуулан бүх мэдээллийг дэлхийн бусад амьтны хүрээлэнгүүдтэй хуваалцдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...