Thursday, October 8, 2026

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо

Date:

Монгол Улсын Засгийн газар 2025.07.09-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Уг шийдвэр нь нүүрсний экспортын тээврийг эрчимжүүлэх, компанид үүссэн хүнд суртал, хүндрэлүүдийг арилгах, улмаар экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хуралдаанд “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв”-ийн ашиглалтыг бүрэн хангах, түүнийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлагын талаар саналаа танилцуулав.

Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоохоос гадна тус компанид хяналт тавьж, зохион байгуулалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий “Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг“ ажиллуулахаар боллоо. Тус багт:

Зам, тээврийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сангийн яам
Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оролцох юм.

Шинэ зохион байгуулалтаар дамжуулан Тавантолгойн нүүрсний экспортын бүтээмжийг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн чухал эх үүсвэр болох уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахаар зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...