Friday, October 23, 2026

Үндсэн хуулиас давсан улс төр байж болохгүй

Date:

Үндсэн хуулийн цэц маргааш их суудлын хуралдаанаараа Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. Энэ бол Цэцийн онцгой, бүрэн эрх юм. Гэтэл Цэцийн шийдвэр гараагүй байхад тааж мэдээд урьдчилан эсэргүүцээд уналаа. Цэц нөлөөнд автах нь, томилуулсан хүнийхээ эсрэг шийдвэр гаргахгүй байх гэх мэтээр ярьж, бичиж байна. Энэ таамаглал, төсөөлөлдөө олон нийтийг итгүүлэх гэж хичээж ч байх шиг. Улс төрийн талцал, маргаанаа Цэц рүү чирээд оруулаад ирлээ. Маргаж мэтгэлцэж байгаа талуудын пиарчид нь ажлаа хэт сайн хийгээд, Үндсэн хуулийн цэцийг ээлжит байгаараа сонгон онилж, сумаа тавьж эхэлжээ.

Энэ бол хэрээс хэтэрсэн үйлдэл. Хууль тогтоогчид Үндсэн хуулийнхаа дээгүүр алхсан эсэхийг тогтоох гэж байхад нь хэн ч Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдох ёсгүй. Байгууллага, иргэд Цэцэд хүсэлт, мэдээлэл гаргаж байгааг, түүнийг нь хэлэлцэх гэж байгааг буруутгаж бас болохгүй. Ер нь Үндсэн хуульдаа, Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах учиртай. Улстөржлөө улстөржлөө гээд улсаа нурааж болохгүй. Энэ бол сууж байгаа мөчрөө хөрөөдсөнтэй адил хэрэг. Талцаж хагарлаа гэхэд төрөө ганхуулах ёсгүй. Үндсэн хуулийн дээр гарсан эрх мэдэл, ашиг сонирхол, улс төр гэж байж болохгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...