Saturday, October 17, 2026

ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Н.Ганболдод хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлжээ

Date:

Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин Монгол болон гадаад улсын иргэд хадлан хадах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар үүрэг болгосон.

Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөлжээ.

Мөн хариуцлага алдсан Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга Н.Ганболдод Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох чиглэлийг ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд өгч, үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...