Оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан өд” наадам баасан гаригт болж шилдгүүдээ тодруулжээ. Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг наадмын шигшээд 29 бүтээл өрсөлдсөнөөс дараах бүтээлийн эзэд “Алтан өд” өргөлөө.
- Яруу найраг- Д.Дашдондов “Зохист гүн”
- Хүүхдийн зохиол- Б.Баясгалан “Дэлхий дүүрэн асуулт”
- Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл- М.Уянсүх “Аварга мод”
- Хүүрнэл зохиолын бага хэмжээний бүтээл- П.Майнбаяр “Хагас нь эс хагас нь элс”
- Утга зохиол судлал шүүмжийн төрөл Ц.Цэрэн- “Б.Ринчен” 2 боть
- Жүжиг, киноны зохиол Т.Бум-Эрдэнэ- “Нүрзэд хаачив”
- Утга зохиолын орчуулгын төрөл- О.Жаргалсайхан “Гэнжийн туульс”
- Шог хошин болон баримтат зохиол: Н.Даваадашийн-“ Буян нүглийн зурлага”.