Tuesday, June 30, 2026

В.Орбан: Европ эрчим хүчний шинэ хямрал руу явж байна

Date:

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр мэдэгдэл хийхдээ, “Европ эрчим хүчний шинэ хямрал руу явж байна, Унгар улс энэ хямралд өртөх ёсгүй” хэмээн онцолжээ. Тэрбээр, одоогоор Украин Европ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг хаасан бөгөөд АНУ-ын засгийн газар Орос болон Сербийн нефтийн компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, үүний улмаас Европ дахь эрчим хүчний үнийг улам өсгөж байна гэв.

Мөн өдөр Орбан Сербид айлчилж, Сербийн  ерөнхийлөгч Александр Вучичтай хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний өмнө тэрбээр, “Одоогийн байдлаар Унгар болон Серби хамтран “Туркийн горхи”-ийг хамгаалах болно. Энэ нь манай хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцнэ” гэж мэдэгдсэн байна.

Унгарын Үндэсний эдийн засгийн яам 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ, Украины холбогдох арга хэмжээ болон Америкийн шинэ хоригууд шатахууны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн гэж мэдээлсэн байна.

Унгар улсын хувьд одоогоор түүхий газрын тосныхоо 20-30 хувийг импортоор авдаг бөгөөд гадаад зах зээлийн хэлбэлзэл нь тус орны түүхий нефтийн үнэд шууд нөлөөлж байгаа тухай Унгарын Үндэсний эдийн засгийн яамны мэдэгдэлд дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...