Thursday, October 8, 2026

Тэргүүн хамба лам “Гүем” сургуульд зочлов

Date:

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Унгарын Будапешт хотноо үйл ажиллагаагаа явуулж буй “Гүем” сургуульд зочилжээ. “Гүем” сургууль нь Унгарт амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүдэд монгол хэл, соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан бөгөөд долоо хоног бүрийн бямба гарагт монгол хэл, түүх, урлаг, соёл зэрэг хичээлүүдийг заадаг байна. Тус сургуулийг ерөнхий боловсролын 112 сургуулийн захирал, доктор Г.Жалсрайжамц болон Бүжинлхам нар Унгарт суралцаж байхдаа санаачлан үүсгэн байгуулжээ.

Айлчлалын үеэр сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд тэргүүн хамба ламтай уулзаж, түүний сургаал номыг сонссон байна. Хамба лам сурагчдад хичээл зүтгэлтэй байж эрдэм боловсролдоо шамдан суралцахын чухлыг онцолж, үнэт сургаал айлджээ.

Мөн энэ үеэр Монгол болон Унгарын сүсэгтнүүдийн хүсэлтээр тэргүүн хамба лам Аюуш бурхны насны авшиг хайрлалаа. Унгарын бурхны шашны сүсэгтнүүд Итгэл, Анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазарын зохиосон “Цагийг уншиж тохинуулах” залбирлыг уншсан нь онцлог үйл явдал болсон байна. Тэргүүн хамба ламын Бүгд Найрамдах Унгар Улсад хийсэн энэхүү айлчлал үр дүнтэй болж өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...