Friday, July 31, 2026

Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг”компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Date:

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг” компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчуудаа аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр Монгол Улс Франц улстай уран олборлолтын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ юм.

Засгийн газар, УИХ-аар батлуулсан хөрөнгө  оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.

Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад  улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөблөрийг дэвшүүлж, олон жилийн турш улстөржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь мегө төслөө хөдөлгөж чадлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...