Friday, July 31, 2026

БХЯ 2025 оныг “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлалаа

Date:

Батлан хамгаалахын сайдын 2025 оны эхний өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо. Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газруудын удирдлагууд оролцлоо.

Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ, Бид энэ 2025 оныг “ Эх оронч Монгол –Их сэргэлтийн жил” болгон зарлаж байна. Ирэх жилүүдэд Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч, иргэд олон нийтэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилж, салбарынхаа нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо. Мөн өнгөрсөн оны амжилтаа бататгаж, энэ оны бодлого зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг батлан хамгаалах яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Сайд С.Бямбацогт бид энэ 2025 онд төсвийн урсгал зардлаа 34%, хөрөнгө оруулалтаа 4 дахин нэмэгдүүлж чадсан. Алба хаагчдынхаа ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН болон АЛСЛАГДСАН БҮСИЙН НЭМЭГДЭЛ-ийг шийдвэрлэсэн. Харин энэ 2025 оны хувьд Хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын хөтөлбөрийг шинэчилж англи хэл, компьютер, жолооны сургалтуудаа эхлүүлж, бодит үр дүнгээ үзэх чухал жил. Түүнээс гадна батлан хамгаалах, зэвсэгт хүчний нийт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэн тэргүүнд орон сууцжуулах бодлогын хүрээнд “ЯЛАЛТ ЦОГЦОЛБОР”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн батлан хамгаалах аж үйлдвэрлэлд анхаарч, энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 ДАХИН нэмэгдүүлсэн жил болно. Тиймээс салбарын хэмжээнд бодит үр дүн гаргаж ажиллах, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, дүрмийн бус харилцаа үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагын бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...