Tuesday, October 28, 2025

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ТОП 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Date:

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023 оны ТОП аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өнөөдөр танилцууллаа. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын 2023 оны топ 10 төрийн өмчит компанийн нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 3.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй 34.1 сая тонн нүүрс борлуулж, Монгол улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, 2023 оны хамгийн өндөр татвар төлсөн аж ахуйн нэгжээр тодорсон юм.

Мөн 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3.4 сая иргэнд 2022, 2023 оны цэвэр ашгаас нийт 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан юм.

Компанийн засаглалыг сайжруулж, өр төлбөрийг бууруулж, борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг ил тод болгон, биржийн арилжааг тогтмолжуулсан, хамгийн өндөр татвар төлсөн зэрэг үзүүлэлтээр 2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...

“Нэгдүгээр тойрог зам”-ын төслийн тендерийн 11 дүгээр сарын сарын 10-нд нээнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн...