Saturday, November 23, 2024

Популистууд буланд шахагдсан сонгууль

Date:

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт долоохон хоногийн дараа болно. Энэ сонгууль олон онцлогтой болж байна. Анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Холимог систем өмнө нь туршигдсан боловч энэ жил намуудын жагсаалт тун сонирхолтой гарсан. Тойргуудыг бүсчлэн хуваасан нь анхны тохиолдол. Нийт 13-хан тойргоос 78 нэр дэвшигчийг сонгоно. Олон мандаттай, хэд хэдэн аймаг, дүүргийг хамарсан том тойрогт өрсөлдөнө гэдэг олны танил, популист улстөрчдөд л ашигтай болохоос бусад нэр дэвшигчдэд халгаатай. Сонгуульд зарцуулах зардал ч өндөр.

Гэхдээ юм сайнаар эргэнэ гэж бий. Сонгуулийн шинэ тогтолцоо эхэн үедээ популистуудад боломж олгож байгаа ч иргэд, сонгогчид тэднийг аль хэдийнэ мэддэг болчихжээ. Тогос шиг гоёод, хөхөө шиг донгодоод ирсэн ч өнөө хэдэн поп нөхдийгөө таньж байна. Тэдний уран цэцэн илтгэл, үнэмшилтэй сайхан амлалт, хурц шийдэмгий, шударга цэцэн дүр төрхөд нь итгэхээ байжээ.

Энэ бол маш том дэвшил. Сонгуулийн тогтолцоог шинэчилсэнтэй бараг дүйхүйц реформ. Сонгогчдын боловсрол ийм өндөр түвшинд очно гэдэг парламент цэвэршихийн эхлэл. Цаашид жинхэнэ эрдэм, мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай, бодлого боловсруулагч, шийдэл гаргагч, манлайлагчид парламентын босго алхах болно. Аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалын эринд хөгжлөөрөө цойлж байгаа улс орнуудын удирдлага, төр засгийнх нь жолоог инженерүүд, технократууд барьж байгаа билээ. Энэ хандлага, жишиг рүү монголчууд явж байгаа нь сайн хэрэг. Тиймээс популистууд уран гоё үгээрээ кино хийгээд ч, ном хэвээд ч борлогдохоо болино. Моодноос гарна.

Энэ жилийн сонгуулийн олон өнгө аяс, бодит төрх байдлаас дүгнэхэд ийм. Популист улс төр дэлхийн улс орнуудад аль хэдийнэ газар авахаа больсон. Моод Монголоор дуусдаг гэж ортой байж мэднэ. Популизмын сүүлчийн могиканууд Монголын сонгуульд өрсөлдөөд амаараа шороо үмхэн төгсөхийг бид удахгүй харах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...