Sunday, November 24, 2024

Ч.Сугармаа: Хөдөлгөөний эрчмээс шалтгаалан олон улс, улсын чанартай авто зам, орон нутгийн тусгай зориулалтын замын стандарт өөр өөр байдаг

Date:

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаатай ярилцлаа.

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ОРОН НУТГИЙН ЗАМЫН СТАНДАРТ ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ? ЕРНЬ ЯМАР СТАНДАРТААР ЗОХИЦУУЛДАГ ВЭ?

-Авто замыг дотор нь олон улс, улсын чанартай зам, нийслэлийн авто зам, орон нутгийн зам, тусгай зориулалтын зам гэж ангилдаг. Авто замын тухай хуулиараа олон улс, улсын чанартай зам болон тусгай зориулалттай замыг Зам тээврийн хөгжлийн яам эзэмшдэг. Харин орон нутгийн замыг орон нутаг нь эзэмшдэг буюу өөрөөр хэлбэл аймаг орон нутаг өөрсдөө хариуцна гэсэн үг юм.
Орон нутгийн зам гэдэг нь сумыг сумтай, сумын авто замыг улсын чанартай замтай холбож байгаа туслах замууд болон аймгийн төв доторх зам бүгд орон нутгийн замд хамаарна.

Харин олон улс, улсын чанартай зам гэж аймгийн төвийг нийслэлтэй, аймгийн төвийг аймгийн төвтэй, аймгийн төвүүдийг хилийн боомттой холбосон замуудыг олон улс, улсын чанартай зам гэж байгаа юм. Тэгвэл тусгай зориулалтын зам гэдэг нь тусгай зориулалтын ачаа буюу нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн авдаг, бүтээгдэхүүн нэвтрүүлдэг замыг хэлнэ. Эдгээр замуудад тавигдах стандарт нь ч гэсэн тухайн замын онцлог, хөдөлгөөний эрчмээс шалтгаалан өөр өөр байдаг.

Тухайлбал, Тусгай зориулалтын зам, олон улс, улсын чанартай замаас зузаан, өргөн нь ялгаатай. Тиймээс орон нутгийн зам мөн олон улс, улсын чанартай замаасаа ялгаатай байдаг. Иргэдийн зүгээс зарим автозамтай холбоотой санал, гомдол их гардаг. Ингэхдээ тухайн орон нутгийн авто замыг олон улс, улсын чанартай авто замтай харьцуулж, нарийнхан, өргөн, эсвэл нэг болон хоёр эгнээтэй байна гэх зэрэг асуудлыг хөнддөг.

Олон улс, улсын чанартай замын хучилтын өргөнийг өнөөдрийн байдлаар Монгол Улсад баригдсан замуудад долоон метрийн өргөнтэйгээр төлөвлөж барьсан байгаа. Харин шинээр баригдах замд тавигдах стандартад өөрчлөлт орж, долоо метрийн өргөнтэй, 0,5-0,5 бэхэлгээтэй хөвөөтэй нийт найман метрийн хучилттай болж байгаа гэсэн үг юм. Хөдөө орон нутгийн замыг “ Автозам төсөллөх “ норм дүрэмд зааснаар төлөвлөж барьдаг. Хөдөөгийн замд байнгын хөдөлгөөнтэй, хөдөлгөөний нэг зурвастай тооцоот хурд нь 40 км/цаг хурдтай байна гэсэн нормыг мөрдөж нэг эгнээ зам сүүлийн үед төлөвлөн барьж байна.

Үүнийг тайлбарлавал,
Нэг зурвастай гэхээр олон улс, улсын чанартай замаасаа нарийнхан болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл нэг эгнээ дутуу байна. Үүнийг яаж, хэрхэн зохицуулах вэ гэхээр тэмдэг тэмдэглэгээгээр зохицуулалт хийж сөрөг хөдөлгөөн нь хажуу тийш зам тавьж өгөөд, зөрөөд явах л зам юм. Энэ замын хучилтын тооцооллоор 5 см асфальтобетон хучилттай, 20см буталсан чулуун суурьтай, суурийн доод үе 20 см нийт 45 см зузаантай хийгдэж байна. Замын ангилал нь өөр болохоор дагаад стандарт өргөн, зузаан гэх мэт үндсэн стандартууд нь өөрчлөгддөг.

Орон нутгийн замын хувьд, Тухайн авто замыг хариуцагч орон нутаг нь ажлын даалгаварыг боловсруулж зургийн компани болон гүйцэтгэгч, зөвлөх компанийг сонгон шалгаруулаад, тухайн авто замыг орон нутаг нь хүлээж авдаг.

ОРОН НУТГИЙН ЗАМ НЬ ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ 4 ЭГНЭЭТЭЙ БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

-Авто замыг төлөвлөхдөө хамгийн гол үзүүлэлт нь хөдөлгөөний эрчим юм. Хөдөлгөөний эрчим гэдэг нь тухайн авто замаар хоногт өнгөрч байгаа автомашины тоо гэсэн үг.

Тэгэхээр Улаанбаатар- Дархан чиглэлийн хооронд хоногт хэдэн машин өнгөрөх үү, орон нутгийн зам буюу жишээ нь баруун аймгийн Ховдын Ховд сумын авто замаар хоногт хэдэн машин өнгөрч байна гэдэг нь асар их ялгаатай.
Тухайн авто замаар өнгөрч байгаа авто машиныг жилд 4 удаа буюу улирал бүр мөн оргил ачааллын үе буюу цагаан сар наадмын үеэр тоолж замын хөдөлгөөний эрчмийг гаргадаг. Тухайн автозамыг төлөвлөдөг нэг үзүүлэлт нь энэхүү тооцоолол юм.

Тиймээс аль чиглэлд, хаана, хичнээн эгнээтэй зам баригдах нь инженерийн тооцоололоор тодорхойлогддог. Үүнээс гадна дараагийн нэг гол үзүүлэлт нь эдийн засгийн үр өгөөж. Мэдээж тухайн автозам баригдсанаар эдийн засгийн ямар үр өгөөжтэй байх бэ гэдгийг тооцоолно. Зөвхөн манай улсад энэ ойлголт, стандарт мөрдөгддөггүй. Олон улсад ч хөдөлгөөний эрчим, эдийн засгийн үр өгөөж зэргээс хамаарч тухайн автозамыг төлөвлөж барьж байгуулдаг. 

29Buyanjargal Ishtsog, Enkhgerel Gansukh and 27 others

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...