Saturday, August 22, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийг бүрэн барагдуулжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 4 сараас 2022 оны 05 сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байжээ. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...