Wednesday, October 7, 2026

“Чингис хаан” хамтлаг хоёр зуун дамжсан хит дуунуудаа дуулна

Date:

Монголын рок, поп ертөнцөд амьд домог болон алдаршсан “Чингис хаан” хамтлаг ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “ХХI зуун” тоглолтоо хийх гэж байгаа. Энэ бол “Чингис хаан” хамтлагийн төдийгүй нийт рок, попын ертөнцийн энэ намрын хамгийн том цугларалт болно.  

Монголын рок, поп урлагийн анхны Ардын жүжигчин, Монголын софт рок урсгалын үндэслэгч, Монголын рок хөгжмийн амьд домог, Монголын рок, поп “Пентатоник” наадмын “Шилдэг эрэгтэй дуучин”, хөгжмийн зохиолч, рок хөгжим судлаач, яруу найрагч, гитарчин, дуучин Д.Жаргалсайханы үүсгэн байгуулсан “Чингис хаан” хамтлагийн шилдгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн энэ тоглолт фэнүүдийнх нь 16 жилийн хүлээлтийн тайлал нь болж байгаагаараа онцлог.

“Чингис хаан” хамтлагыг санасан үзэгчид, фэнүүд нь тус хамтлагийн олноо алдаршсан 35 хит дууг нь сонсоно. Энэ 35 дуундаа “Чингис хаан” хамтлаг үзэгчдийнхээ сонсохыг хүссэн уран бүтээлүүдийг багтаахаар зэхэж байгаа учир өдөр бүр хийж буй шууд бичлэгийн үеэр саналаа илгээх боломжтой ажээ.

Тоглолтын тасалбарыг http://ticket.mn болон “Наадам” центрийн зүүн талд “Хос дүнз”, “Нарантуул” худалдааны төв, “И-март”-ын бүх салбаруудаар дамжуулан худалдан авах боломжтой. Ингээд тоглолтод оролцох зочид дуучид, хамтлагуудыг танилцуулъя.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...