Monday, June 9, 2025

Их Хүрээ цам 212 жилийн түүхтэй

Date:

Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ, Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий Цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

XVIII зууны эхээр “Цам харайх ёс” дэлгэрсэн ажээ. Анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жавзандамба хутагтын болгоолтоор Их Хүрээнд 1811 онд дэглэн гаргасан тул түүнээс хойш “Их Хүрээний цам” хэмээн ихэд алдаршсан гэдэг. Их Хүрээний цамд Эрлэг Номун хаан Дамжан Чойжил голлодог байсан бөгөөд энэхүү цамыг коммунист хэлмэгдүүлэлт хүртэл жил бүр гаргахдаа Их Хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам” хэмээх ном увдисын дагуу дэглэн гаргаж байв. Их Хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжиж чаджээ. Их Хүрээ цамд монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа ихэд онцлогтой. Цамын ёс нь Их хөлгөний шашин дэлгэрсэн Төвөд, Монгол, Бутан, Балба, Ладак буюу Гималайн бүс, Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг улс орнуудад ихэд дэлгэрсэн байдаг. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илрэхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдлөгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох линга эвдэх, жахар, сор залах зэрэг үйлүүдийг үйлддэг байна. Ташрамд дурдахад, Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...