Saturday, August 22, 2026

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замын ажил энэ сард эхэлнэ

Date:

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажлыг энэ тавдугаар сард эхлүүлж, энэ оны 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү гол төмөр замын нийт урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм.

Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ төмөр замыг барьж, 6 жилийн хугацаанд ашигласны дараа “Монголын төмөр зам” компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй аж. Одоогийн байдлаар баруун босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан. Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгараад байна.

Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг ирэх 6 дугаар сард хийнэ. Хил холболтын төмөр зам баригдсанаар мухар замууд мухардлаас гарна. Зүүн, баруун босоо төмөр замуудыг барьж урд, хойд хөрш, Ази, Европыг холбосон төмөр замын коридороо нэмэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...