Thursday, July 2, 2026

Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн хотуудын уулзалт болно

Date:

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын холбоо байгуулагдан, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Цайны замын холбооны Монгол дахь нарийн бичгээр ажиллах батламжаа гардан авсан юм.

“Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн аймаг, хотуудын уулзалт зохион байгуулагдана. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий, Төв зэрэг гишүүн аймгийн удирдлагууд болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын сайд Д.А.Жангарович, ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхимын орлогч даргаЖан Вэнь Жүнь, Манжуур хотын засаг даргын орлогчГө Шяофан тэргүүтэйзочид төлөөлөгчидоролцож, цар тахлын дараа гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

Мөн цайны замын гишүүн хотуудтай хамтран хэрэгжүүлэх ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон маршрутаар “Авто, мото болон хүүхдийн аялал” зохион байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хамтын ажиллагааны санал солилцох уулзалт болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...