Thursday, July 2, 2026

Загийн усны хоолойн төслийн гүйцэтгэгч компаниуд малчдад дэмжлэг үзүүллээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж,  дэмжлэг үзүүлэх арга хэмжээ  зохион байгуулжээ. Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй зургаан компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран нөлөөллийн бүсийн 24 малчин өрхтэй төсөл хэрэгжүүлж эхлэх үеэс хамтран ажилласаар ирсэн байна. 

Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төсөл нь 2022 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд төслийн гүйцэтгэгч компаниуд болон захиалагчийн зүгээс  багуудын Засаг дарга нартай тогтмол уулзаж, санал солилцож байсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, малчин өрхийн хүүхдийн оюутны сургалтын тэтгэлэг, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт хийх, гэрээтээр ажлын байраар хангах, малын бууц хороо тэгшлэх, түрэх, орчны хог хаягдал цэвэрлэх зэрэг 200 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн бүхий ажил гүйцэтгэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...