Sunday, November 24, 2024

2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав. Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсжээ.

Дулааны IV цахилгаан станц,   Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

2022-2023 оны өвлийн оргил ачаалал 1,476 МВт хүрсэн. Ирэх өвлийн оргил ачааллыг давахын тулд Сонгино дэд станцыг түшиглэн цэнэгт хураагуур барьж, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас эрчим хүч авах талаар яриа хэлцэл хийж эхэлжээ.

Үүний зэрэгцээ 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулах бөгөөд  мөн оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхлэх юм байна.

Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авахад 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт  бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...