Friday, October 16, 2026

Ц.Хулан, Д.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ

Date:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан байна. 

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Ц.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. 

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Шүүх Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлож, хуралдаан болтол тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...

Азербайжан, Монгол Улс хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталжээ

Азербайжан, Монгол Улсын хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрт Азербайжан...