Sunday, October 26, 2025

Агаар дахь химийн бодис багасч, дэлхийн озоны давхарга сэргэж байна

Date:

Дэлхийн агаар мандлын озоны давхаргыг устгадаг химийн бодисууд анх удаа багассан туай НҮБ-ын дэмжлэгтэй эрдэмтдийн багийн судалгаанд дурджээ. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан тайланд эрдэмтэд хэт ягаан туяаг шингээж, дэлхийн гадаргад хүрэхээс сэргийлдэг 9-18 милийн өндөртэй агаар мандлын бүс болох озоны давхарга мэдэгдэхүйц зузаарч байгааг онцолсон байна.

1990-ээд оны сүүлээр озоны давхаргыг задлах хийн ялгаруулалт дээд цэгтээ хүрсэн юм. Тухайн үед 1980-аад оныхтой харьцуулахад озоны давхарга 4 хувиар буурсан байжээ. Ийнхүү озоны давхарга цоорох аюул хүн төрөлхтөнд заналхийлж эхэлсэн. Озоны давхарга цоорвол нарны хэт ягаан туяа арьсны хорт хавдар үүсгэх, дархлааны тогтолцооны үйл ажиллагааг сулруулах, үр тариа, далайн ургамал, амьтны өсөлтийг зогсоох зэрэг хор нөлөөтэй.

Судалгааны тайланд озоныг сүйтгэдэг хлорын хэмжээ 1993-2020 оны хооронд агаар мандалд 11.5 хувиар буурсан бол бром 1999-2020 оны хооронд 14.5 хувиар буурсан байна. Энэ судалгааг хийсэн эрдэмтэд өөрсдийн дүгнэлтийг манай гаргийн хувьд сайн мэдээ гэж онцолжээ. Агаар мандлын үндэсний удирдлагын химийн шинжлэх ухааны лабораторийн захирал, судалгааг бичсэн хэсгийн ахлагч, доктор Дэвид Фахи “Озон задалдаг бүх гол хий болон тэдгээрийн ялгаруулалтын хэмжээ дээд цэгтээ хүрч, одоо буурч байна” гэжээ.

Озоны давхарга нь аливаа үзэгдэлд маш эмзэг, өртөмтгий байдаг. 2019, 2020 онд Австралид гарсан ой хээрийн түймэр, чийглэг утааны тоосонцорыг ихээр ялгаруулснаар озоны давхаргыг бууруулахад нөлөөлсөн гэж “Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ. Ой хээрийн түймэр болон Хятадын үйлдвэрүүдийн хорт хийн ялгаруулалтаас үл хамааран озоны давхарга 2066 он гэхэд Антарктидын дээгүүр, 2045 он гэхэд Хойд туйлын дээгүүр эргэн хэвийн байдалдаа дөхөж зузаарна. 2040 он гэхэд озоны нүх үүсэхээс өмнөх 1980 оны түвшинд хүртэл сэргэх төлөвтэй байна гэж тайланд дурджээ.

Озоны давхарга гэж юу вэ? Стратосфер дэх озоны давхарга нь нарны хортой цацрагийг дэлхийн гадаргуу руу нэвтрүүлэхээс сэргийлдэг.
Эрдэмтэд Өмнөд туйлаас дээшх озоны нүхний хэмжээ, зузааныг хэмжихийн тулд тусгайлан бүтээсэн цаг агаарын бөмбөлгүүдийг ашигладаг.

Эх сурвалж: WSJ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг...

П.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэн ч байсан Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг байж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны эргэн тойронд болж...

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн...

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн

Шатахууны хангамжийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням...