Tuesday, November 26, 2024

Хүүхдийнхээ мэдээллийг олон нийтийн сүлжээнд бүү хуваалцаарай

Date:

Хүүхдийнхээ талаарх аливаа мэдээллийг онлайнаар хуваалцдаг эцэг эхчүүд кибер аюулгүй байдлын хувьд хамгийн эрсдэлтэй байдаг. Яагаад гэдгийг тайлбарлая. Хүүхдийнхээ төрсөн өдөр, аль эмнэлэгт төрсөн, хэдэн кг жинтэй төрөв гэдгээс эхлээд хэлд орохдоо хэлсэн анхны үг, хөгжилтэй, баяр жаргалтай агшнууд, цэцэрлэг, сургуульд орсон тухай нь, ололт амжилтынх нь талаар, дуртай хоол, хобби гэх мэтийг бусадтай хуваалцах үнэхээр сайхан байдаг. Гэхдээ энэ нь ирээдүйн цахим хулгайчдад илүү их мэдээлэл өгч байна гэдгийг бодолцох хэрэгтэй. Хүмүүсийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хүүхдийнх нь амьдралын чухал үйл явдлууд нь хакеруудад өгөөш болох нь түгээмэл. Яагаад гэвэл эцэг, эхчүүд онлайн данс болон аккаунт хаягныхаа нууц үгээ хүүхдийнхээ төрсөн өдөр, сургуульд орсон он зэргээр хийх нь элбэг. Мөн нууц үгээ мартсан үед онлайн данс руу нэвтрэхэд ашигладаг аюулгүй байдлын сорилт асуултын хариулт нь ихэвчлэн таны хүүхдийн нэр, төрсөн он гэх мэт байдаг. Гэтэл үүнийг таны олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зураг, постуудыг ухаад олчихож болно.
Тиймээс хүүхдийнхээ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтлэхдээ тэдний нэр, зураг, төрсөн өдөр, амжилт бүтээл, сургууль, багш нар, тэжээвэр амьтад зэргийг танилцуулахаас татгалзаарай. Хүүхэд чинь насанд хүрч 18 нас хүрэхдээ эцэг, эхийнхээ одоо хуваалцаж байгаа мэдээллийг эргэн санах болов уу. Харин хакерууд түүнийг мартахгүй. Тиймээс хүүхдийнхээ тухай олон нийтийн сүлжээнд хуваалцахдаа ирээдүйд энэ мэдээлэл хэрхэн ашиглагдах вэ гэдгийг бодоорой.

Эцэг, эхчүүд өөрсдөө ч мэдэлгүйгээр онлайн данс, аккаунт зэргийнхээ нэвтрэх нэрийг сонгохдоо хүүхдийнхээ холбоотой мэдээллийн ашиглах нь маш түгээмэл. Нууц үг сонгох талаар хийсэн нэг судалгаагаар британичуудын 42 хувь нь гэрийн тэжээвэр амьтны нэр, гэр бүлийн гишүүний нэр эсвэл чухал огноог нууц үг болгон ашигладаг болохыг тогтоожээ. Хэн нэгний данс руу нэвтрэхийг оролдож байгаа хакер таны онлайн түүхийг эргэн харж, хүүхдийн тань нэр, төрсөн он, төрсөн газар, анхны тэжээвэр амьтан эсвэл нэгдүгээр ангийн багшийн нэрийг оруулах болно.

Нэгэн судалгаагаар 2030 он гэхэд эцэг, эхчүүд өнөөдөр баяр хөөртэй, өөрийн мэдэлгүй хуваалцсан мэдээллүүд 2030 он гэхэд жилд 7.4 сая хүний иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэж залилан хийх халдлагыг нөхцөлдүүлж болзошгүйг анхааруулжээ. Та хүүхдийнхээ тухай мэдээллийг төрснөөс нь хойш олон нийтийн сүлжээнд өдөрт нэг удаа тогтмол орууллаа гэж бодоход таван насных нь төрсөн өдрөөр танай хүүхдийн 1500 орчим зураг цахим ертөнцөд нийтлэгдэх болно. Энэ нь хүүхдүүд 13 нас хүртлээ сошиал сайтуудыг өөрсдөө ашиглах эрхтэй болох үед өөрийнх нь 4000 гаруй зураг онлайн байх боломжтой гэсэн үг юм. Гэтэл таны хүүхдэд заналхийлж буй аюул бол хиймэл оюун ухааны технологийг ашиглан зураг, видео, GIF, өөр хэн нэгэнтэй адилхан харагдах эсвэл дуугарах зорилгоор хувиргасан дуу авиа, дуу хоолой зэрэг гүн гүнзгий хуурамч мэдээллийг бий болгох эрсдэл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...