Saturday, August 15, 2026

“Монгол уламжлал” академийн дэргэд Цогт тайж судлалын төв байгуулагдлаа

Date:

“Монгол уламжлал” академийн дэргэд Цогт тайж судлалын төв байгуулагдаж, анхдугаар хурлаа хийжээ. Хурлаар Цогт тайж судлалын төвийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Цогт тайж судлалын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдээлэл солилцсон байна. Хуралдаанд “Монгол уламжлал” академийн тэргүүн, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ч.Жачин, Философийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантөмөр, Төмөр замын дээд сургуулийн багш, судлаач, доктор Д.Бүдсүрэн, “Монгол уламжлал” академийн судлаач, яруу найрагч Б.Бүргэд, яруу найрагч Г.Сонинбаяр нар оролцжээ.

“Монгол уламжлал” академийн дэргэдэх Цогт тайж судлалын төв нь Цогт тайжийн түүх, намтар судлалыг хөгжүүлэх, БНХАУ-ын Дээд Монгол буюу Хөхнуур мужид буй Цогт хунтайжийн түүх, намтартай холбоотой газар нутаг, түүх, соёл, аман зохиолын дурсгалыг тодруулах, хоёр улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлын эхлэлийг тавих зэрэг олон талт ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Мөн Цогт тайжийн Монгол нутгаасаа Хөх нуурт очсон замаар түүхэн аялал жуулчлалын маршрут гаргах санал санаачилга ч гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...