Sunday, November 24, 2024

Зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 18 агентлагийн дарга нарыг чөлөөлжээ

Date:

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон агентлагийн дарга нарыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас албан тушаалаас нь чөлөөлжээ.
Тухайлбал, Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын, Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.
Мөн дараах нэр бүхий агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнд, Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын, Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын, Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын, Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын, Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын, Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын, Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын, Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын, Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын, Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын, Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын, Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын, Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын, Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар, Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар  тус тус томилсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...