Sunday, May 24, 2026

ХСҮТ гүйцэтгэлийн санхүүжилтээр бий болсон мөнгөн хуримтлалаараа энэ онд хоёр удаа ажилчиддаа үр дүнгийн урамшууллаа олголоо

Date:

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100 хувь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд удаагүй байна.

Тэгвэл Хавдар Судлалын Үндэсний төвийн хамт олны хичээл зүтгэл, сайн ажилласны үр дүнд энэ жилийн хугацаанд гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоосоо хоёр дах удаагийн үр дүнгийн урамшууллыг ажилчиддаа олголоо. Өнгөрсөн долдугаар сард Хавдар судлалын эмч, эмнэлгийн бүх ажилтанд 900 мянган төгрөгнөөс 15.8 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон бол энэ сар олгосон урамшуулал нь өмнөх хагас жилд олгосонтой харьцуулахад өссөн байна.

Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард болсон “Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах” сарын хүрээнд нийт ажилтнууддаа тус бүр гурван сая төгрөгийн дэмжлэгийг үндсэн цалин дээр нь нэмж олгож байсан билээ.

Эмнэлгүүд иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ үр дүнгээр санхүүжиж эхэлснээр эмчилгээ оношилгооны чанарт улам сайн анхаарах, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үрүү шилжиж, шинэ шилдэг технологиудыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа тэлэх, ажилчдын цалин урамшууллыг нэмэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэргээр бие даан хөгжих боломж нэмэгдсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...