Monday, June 9, 2025

Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

Date:

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон зарим зүйлийн талаар ярилцлаа.

-Нийслэлд томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хоногт хэчнээн хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж, үйлчилгээ авч байна вэ?

-Томуугийн мэдээллийг эмнэлгийн орны хэвтэлт, амбулаторийн үзлэг гэсэн хоёр төрлөөр гаргадаг. Орны мэдээг өдөр тутам гаргаж байгаа. Амбулаторийн мэдээг долоо хоног тутмаар гаргадаг. 

Энэ долоо хоногийн хувьд нийт амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт. 

Үзүүлж байгаа хүүхдүүдийн хувьд, 0-4 насны хүүхдүүд 60 орчим хувийг, 5-9 насны хүүхдүүд 20 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт үзлэгийн 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа.

Эмнэлгийн орны хэвтэлт гуравдугаар сард маш өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор бид орны зохицуулалт хийгээд явж байна. Харин энэ долоо хоногоос эмнэлэгт хэвтэх нь буурах хандлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1810 орчим ор дэлгэснээс 1413 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

-Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байна гэлээ. Энэ хэр өндөр үзүүлэлт вэ?

-Томуугийн халдварын амбулаторийн үзлэгийн эзлэх хувьд үндэслэн ямар арга хэмжээ авах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалаар зааж өгсөн байдаг. 0-5 орчим хувийг эзэлж байх үед эмнэлгүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч, 10-14 хувь хүрэхэд карантин тогтоодог журамтай. 

Өмнөх жилүүдийн нөхцөл байдлыг харахад, амбулаторийн үзлэг, хэвтэлтийн тоо шууд хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл, амбулаторийн үзлэг нэмэгдэхэд орны ачаалал нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд амбулаторийн үзлэг 13.8 хувьд хүрчихсэн байхад эмнэлэгт хэвтэлт буурч байгаа. Үүнээс хүүхдүүдийн өвчлөл хөнгөн хэлбэртэй байна гэж дүгнэж болно. 

Өнгөрсөн жилүүдийн туршлагаар бол өдийд карантин тогтоох ёстой. Энэ жилийн хувьд удахгүй хүүхдийн амралт эхэлнэ. Амралт эхлэхээр өвчлөл буурдаг зүй тогтол байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...