Tuesday, November 26, 2024

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймагт ажиллалаа

Date:

Эрүүл Мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт ажиллалаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар хүлээн авав. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгөв. 2021 оны наймдугаар сард ЭМЯ-ны санхүүжилт болох 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, АХБ-ны зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм.  2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж үүрэг чиглэл өглөө. Засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов. Мөн аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм. Тухайлбал гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар болон 2022 оныг Чанар аюулгүй байдлын жил болгосонтой холбоотой шинэчлэлийн ажлыг танилцууллаа. Эрүүл Мэндийн цахим шилжилтийн  талаар мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариуллаа.  Баянхонгор аймгийн удирдлагууд аймгийн эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийллээ. 

2021 онд Эрүүл мэндийн салбарт Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 7,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Харин 2022 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийгдэнэ.

Тухайлбал
✓ Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/ 9,5 тэрбум

Тоног төхөөрөмж нийт 2,1 тэрбум төгрөг
✓ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Баянхонгор/ 450,0 сая
✓ “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орны шинчлэл”  40 ор- 47,0 сая
✓ “Эрүүл мэндийг дэмжих төв” 30 нэр төлрийн 46 ширхэг тоног төхөөрөмж 1,6 тэрбум
✓ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашин 155,0 сая
2022 оны 5 дугаар сарын 1 өдрөөс улс даяар эхлүүлэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймагт ЭМЯамны санхүүжилтээр хийгдэж буй дэмжих төвийн 450  сая төгрөгийн засварын ажил мөн нийлүүлэгдэж буй 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. 

    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...