Sunday, November 24, 2024

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын барилга ашиглалтад орлоо

Date:

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг бататган хамгаалахын зэрэгцээ хуулиар хүлээсэн бусад чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлсээр байгаагийн дотор сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх томоохон стратегийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцож бодит хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиудад нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг бид амжилттай хэрэгжүүлж байна. Улсын Их Хурлын 2020 оны чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэргээс гадна Барилга-инженерийн цэрэг, Кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэрэгтэй байхаар хуульчлагдсан юм. БХЯ, ЗХЖШ-аас шинээр байгуулагдсан төрлийн цэргийг бүрдүүлж, бэхжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулах төсөв, санхүү болоод бусад орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, зэвсэг, цэргийн техник, материал хэрэгслээр хангах зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

2020 онд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, Байлдааны тугаа гардан авснаас өнөөдрийг хүртэлх 2,4 жилийн хугацаанд 8 том бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь улс, нийгэмд маш их эрэлт хэрэгцээ байгааг илтгэх том үзүүлэлт юм. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бусад төрлийн цэргийн удирдлагын байгууллагуудыг бие даан үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжийг бий болгох, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах ажилд манлайлан оролцох томоохон үүрэг, хариуцлага Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ногдож байгааг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...