Monday, September 21, 2026

Бүгд найрамдах Франц улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Date:

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн, БНФУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Каринь Пүжэ нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улс, БНФУ-тай 1996 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоож, 2014 онд хоёр улсын батлан хамгаалах яамд хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр байна. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас төлөвлөсөн ажлууд хойшлогдсон хэдий ч өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга” уулзалт болон “Хааны эрэлд” олон улсын сургуульд төлөөлөгчдөө оролцуулсан явдалд талархаж буйгаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цохон тэмдэглэв. Цаашид хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд дээд, дунд түвшний төлөөлөгчдийн айлчлалыг тогтмолжуулах, БНФУ-ын цэргийн сургуулиудад монголын цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн сургах, тоог нэмэгдүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх, ҮБХИС-ийн франц хэлний сургалтыг сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ирэх онд Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн хэлэхдээ, Манай Элчин сайдын яамны зүгээс хийж чадах зүйл нь Монгол Улсын тусгаар тогтносон, бие даасан байдлыг дэмжих явдал билээ. Учир нь Монгол, Франц хоёр улс дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэж, нэгдэж байна. Өчигдөр миний бие ҮБХИС болон Таван Толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвүүд хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, өндөр ач холбогдолтой сургалтын бааз юм. Ирэх онд хамтран хийж хэрэгжүүлэх олон ажлууд дээр тантай санал нэгдсэндээ баяртай байна. Ирэх онд “Хааны эрэлд” олон улсын сургуульд өргөн хүрээнд оролцох болно гэдгээ уламжиллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...