Sunday, November 2, 2025

Прокурорын байгууллага 11-р сард 841.9 тэрбум төгрөгийн хохирол төлүүлжээ

Date:

Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэрэг, зөрчил болон маргаан бүхий харилцааны улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулахад анхаарч, 2022 оны 11 сарын байдлаар нийт 841.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Тодруулбал, 3.7 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчлийн хэрэгт,  785.1 тэрбум төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тус тус нөхөн төлүүлжээ.

ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ НӨХӨН СЭРГЭЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийн тухайд, Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 658.5 сая төгрөгийн, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 784.5 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн бөгөөд үүнээс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт 778.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 250 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Түүнчлэн прокурор 1723 иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож, улсын төсөвт 53.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд...

Г.Арсланхуягийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдын тушаалаар Нийслэлийн Цагдаагийн удирдах...

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)...