Thursday, November 5, 2026

Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны фестивалийн үеэр 554 сая юанийн гэрээ байгуулжээ

Date:

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны үдээс хойш Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны 18 дахь удаагийн фестиваль Жэжянь мужийн Ханжөү хотод хаалтаа хийжээ. Хүүхэлдэйн киноны салбарынхны бүтээлийн үзэсгэлэнг танхимд нь очиж сонирхсон хүмүүсийн тоо бараг 32 мянгад хүрч, “Интернэт хүүхэлдэйн кино” платформоор дамжин 10.2 сая гаруй хүн үзжээ.

Энэ жилийн хүүхэлдэйн киноны наадам нь “Шинэ эринийг хамтдаа баяжуулж, хүүхэлдэйн киногоор ирээдүйг бүтээе” уриан дор зохиогдож, онлайн болон офлайн арга хэлбэрийг хослуулахын зэрэгцээ үзэсгэлэн, форум, бизнес, уралдаан тэмцээн, үйл ажиллагаа зэрэг таван том хэсэгт нийтдээ 24 төрлөөр явагджээ. Анхан шатны бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ удаагийн хүүхэлдэйн киноны наадамд 57 улс орон болон бүс нутгийн нийт 292 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 4073 удаагийн ганцаарчилсан хэлэлцээ хийж, 554 сая юанийн гэрээ байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дархан хотод желатины үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

“Цемент шохой” ХХК давхардсан чиг үүргүүдийг арилгаж, шинэчлэлийн төслүүдээ эрэмбэлжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

Техникийн баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...