Friday, November 22, 2024

Өмнөд хөрштэйгөө экспортын үсрэнгүй хөгжлийн гэрээ хийсэн түүхэн айлчлал

Date:

Бээжингийн тэнгэрээс богц дүүрэн Токиог зорихуй

Эртний түүхт Дайду хотод үдэш ирж, Монголын төлөөлөгчдийн байрласан “Дяо Юйтай” цогцолборт байшин, усан цөөрмийн дээгүүр тавьсан чулуун гүүрний орчим хуучны улаан дэнлүү асаажээ. Өндөр ногоон гацуурууд үдшийн бүрийд сүрлэг харагдана. “Дяо Юйтай”-н усан харгиат цөөрмөөс галуу ганганаж, Монголоос ирсэн бидний нөхөд цүнх саваа багцалж, нисэх буудлын зүг хөдөлж байгаа нь энэ.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал хоёр улсын төрийн тэргүүнүүд харилцан ашигтай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх 5 жилийн замын зургаа тохирон баталгаажуулсан гэх мэт ололт, олз дүүрэн өндөрлөж байна.

Монголчууд бид гадаад улс оронтой зээл тусламж хүсдэг, гуйдаг явдал зогссон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болж засаг тэргүүлсэн үеэс илт мэдрэгдэж эхэлсэн. Монголчуудын засаглал тогтворжиж, төрийн залгамж чанар сайжирсан нь ч харилцагч орнуудад Монгол Улсад итгэх итгэлийг нэмэх болсон. Монгол Улсын төрийн гадаад айлчлалууд бүс нутгийн хэмжээнд яригдаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хамтрагч талуудын харилцан ашиг сонирхлыг хүндэтгэдэг нэн шинэ түвшинд хүрсэн.

Уулзалтууд үргэлжилсээр 16 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхаж, 17 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын тэргүүн хатагтай нарыг БНХАУ-ын дарга Ши Жинпин гэргий Пен Лиюань нар Ардын Их Хурлын ордондоо хүлээн авах ёслолын ажиллагаа Тяньамэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийснээр эхэлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал хоёр улсын худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, Евроазийг холбох эдийн засгийн коридорт монголчууд бид хоёр хөрштэйгөө хэрхэн оролцох, Алтанбулаг-Замын-Үүдийг холбох хурдны авто зам, төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа гэсэн өргөн сэдвээр үргэлжлэх биз гэсэн бодол таамаг дэвшүүлсээр хүлээж сууна.

Манай улсын Ерөнхийлөгч Хятадын даргатай 17 цаг 10 минутаас хэлэлцээг эхлүүлэв. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, БНХАУ-ын даргын гэргий Пөн Лиюань уулзаж юм. Айлчлалын хүрээнд 16 баримт бичигт гарын үсэг зурж дараах гол асуудлуудыг тохирч шийдвэрлэсэн. Үүнд:

1. Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм. Хоёр дахин өснө гэсэн үг

2. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжсэн. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан. Энэ тоо 1,8 дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл нүүрнээс ордог Монгол Улсын орлого 60 сая тонныг давна гэсэн үг юм.

3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн бодит ахиц бодит үр дүн.

4. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Урьдчилсан тооцооллоор дээрх хоёр төсөл нь нийлээд 600-800 тэрбум төгрөгийн өртөгтэй болох тооцоолол байна. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа. Ерөнхий сайд байхдаа анх санаачлан зорьсон ажил нь

5. Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ нь хилд тулсан манай төмөр зам БНХАУ-ын төмөр замтай холбогдож нүүрс тээвэр хамгийн дөт зам, хамгийн баг тээврийн зардлаар хэрэглэгч талдаа очино.

6. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлнэ. Улаанбаатар хотын 4 байрлалд барьж байгуулна. Улаанбаатар хотын тэг дундуур орших Төмөр замын далан өргөн нэвтрэлт бүхий гарцууд нэмэгдэж хотын түгжрэл буурахад нөлөөлнө.

7. БНХАУ 10 жилийн хугацаанд 70 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Ши Жиньпин дарга хэлсэн. Энэ нь дэлхийн байгаль орчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тэд үзэж байна. Энэ хүрээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монголд судалгааны төв байгуулахаар тохиролцлоо. Энэ ажлыг БНХАУ-ын талаас Хятадын үндэсний ойн аж ахуйн газар, манай талаас БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. Ингэснээр бид мод, хөрсний харилцан хамаарал, зохицолт зэргийг судалгаатайгаар хандаж, модоо тарьж эхэлнэ.

8. Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт, хөгжлийн цоо шинэ хөтөлбөр баталлаа. Ингэснээр хоёр орны эдийн засгийн харилцааны шинэ эрин үеийг эхлүүллээ.

9. Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжиж эхэллээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөрштэйгөө түүхэнд байгаагүй ЭСКПОРТЫН ҮСРЭНГҮЙ ДЭВШИЛТ гаргасан айлчлалын албан ёсны хэлэлцээ өндөрлөж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг хүндэтгэн БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань зоог барьж, Хятадын төв радио, телевизэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ярилцлага өгснөөр айлчлалын ажиллагаа өндөрлөнө.

Аяны богц дүүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын баг Бээжин хотын “Капитал” Олон Улсын Нисэх буудлаас Японы нийслэл Токиогийн зүг хөөрнө. Олон зууны тэртээд Их Монгол Улсын усан флотыг цуцаасан Номхон далайн дээгүүр МИАТ-ын ОМ 901 онцгой үүргийн мөнгөн цагаан хөлөг 21 цагаас Бээжингийн тэнгэрт өндрөө авна. Туулах тэнгэр нь ивээж, зорьсон үйлс нь саадгүй байг. Нислэг гурван цаг үргэлжилнэ.

Үргэлжлэлийг Токиогоос…

Бээжин хот. 2022 оны 11-р сарын 28. 18 цаг 30 минут

Нийтлэлx О.Түвшиндэмбэрэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...