Wednesday, October 7, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сэкивакэ Митакэүмиг ёрикири мэхээр давснаар 10 даваа, нэг унаатайгаар башёг ганцаар хошуучилж эхлэв. Тэмцээнийг хошуучлагчийн нэг маэгаширагийн 13 дахь бөх Охо өнөөдөр маэгаширагийн есөөс босож барилдаж буй Абид өвдөг шороодсон байна.

Дээд зиндаанд зодоглож буй монгол сүмочдоос Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр учраагаа давснаар долоон даваа, дөрвөн унаатай болов. Тэрбээр үлдсэн өдрүүдэд нэг даваа авахад 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлнэ. Коүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр өвдөг шороодсоноор гурван даваа, найман унаатай буюу накикоши болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй тул ирэх оны нэгдүгээр сарын башёд чансаа буурах нь тодорхой болов. Мөн маэгаширагийн зүүн жигүүрийн хоёр дахь бөх Ичиножо А.Ичинноров өнөөдөр унаснаар хоёр даваа, есөн унаатай болж, тэмцээнийг амжилт муутай үргэлжлүүлж байгаа юм. Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан, Азүмарү С.Тодбилэг нар өнөөдөр учраа бөхчүүддээ өвдөг шорооджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...