Wednesday, May 13, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт 90 оюутан шалгарлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2022-2023 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 90 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.  Жилээс жилд тэтгэлэгт хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэж, оролцох оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Анх 2013 онд 11 оюутан хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2019 оноос жилд 90 оюутан тэтгэлэгт  хөтөлбөрт хамрагдаж нийт 434 оюутанд 434 сая төгрөгийн тэтгэлэг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Оюутны тэтгэлэг гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Гүнжээ, ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн нар оролцлоо. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ирээдүйд улс эх орныг хөгжүүлэх, уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын онгоц Вашингтоны цагаар мягмар гарагийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт 76 хувь, экспорт 58.7 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 12-ны...

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрчээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...